ДОТООД ЖУРАМ

.

Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн Ундраа” цогцолбор

сургуулийн дотоод журам

 

 

1. Нийтлэг үндэслэл

  1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Бага дунд боловсролын тухай хууль тогтоомжид нийцүүлэн МУ-ын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 213 тоот зааврыг удирдлага болгов.
  2. “Эрдмийн Ундраа” цогцолбор сургуулийн дотоод журам нь сургуулийн удирдлага, багш ажилчид, сурагчид, эцэг эхчүүд холбогдох хууль тогтоомжид заагдсан эрх үүргээ тус сургуулийн нөхцөлд хэрэгжүүлэхэд чиглэгдсэн хөдөлмөрийн харилцааг зохицуулах баримт бичиг мөн.
  3. Дотоод журмыг сургуулийн бүх багш, ажилчид, сурагчид нэгэн адил дагаж мөрдөнө.
  4. Дотоод журам нь хэлэлцэн, баталсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр байна.
  5. Дотоод журмын хэрэгжилтэнд хөдөлмөрийн харилцаанд оролцогч талууд хяналт тавина.

                                     

  1. Хөдөлмөрийн удирдлага, бүтэц, зохион байгуулалт

    2.1. Сургуулийн удирдах зөвлөл нь сургуулийн үйл ажиллагаанд хяналт тавина.

    2.2 Сургуулийг сургуулийн захирал удирдана.

    2.3  Захирлын дэргэдэх зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж,

    бүрэлдэхүүнд нь захирал,сургалтын ерөнхий менежер, ахлах менежер ,

    сургалтын менежер, нийгмийн ажилтан, ерөнхий нягтлан бодогч орох ба

    захирлын тушаалаар баталгаажуулна.Захирлын дэргэдэх зөвлөл нь

    захиралд зөвлөх эрхтэй.

    2.4  Ажлын байрны тодорхойлолтод заагдсан үүргийн дагуу:

  • Сургалт болон сургалттай холбоотой бүхий л ажлын зохион байгуулалт, гүйцэтгэл, чанар, үр дүнг сургалтын ерөнхий менежер, ахлах менежер болон сургалтын менежерүүд
  • Багш, сурагчдын дунд зохион байгуулах хичээлээс гадуурх ажлын зохион байгуулалт, гүйцэтгэл, чанар, үр дүнг ахлах менежер, сургалтын менежер нийгмийн ажилтан
  • Хүүхдийн эрх, хөгжил,хамгааллын асуудлыг нийгмийн ажилтан, АУБ
  • Санхүүгийн холбогдолтой бүхий л ажлын гүйцэтгэл,үр дүнг ня-бо, нярав
  • Сургуулийн орчны болон багш, ажилчид, сурагчдын эрүүл мэнд, эрүүл ахуйтай холбоотой бүхий л ажлын чанар, үр дүнг сургуулийн эмч
  • Сургуулийн гадна болон дотор орчны эрүүл, аюулгүй байдал ,засвар үйлчилгээ, бүрэн бүтэн байдалтай холбоотой ажлуудыг сургуулийн удирдлагууд , аж ахуйн ажилчид, ээлжийн жижүүрүүд
  • Сургуулийн архив ,бичиг хэргийн хөтлөлттэй холбоотой бүхий л ажлын чанар, үр дүнг архив, бичиг хэргийн ажилтан бүрэн хариуцаж ажиллана.
  • Ном,сурах бичгийн хангалт, хадгалалт ,хамгаалах,ашиглалтыг номын санч нар тус тус бүрэн хариуцаж ажиллана.

     

    2.5  Удирдах албан тушаалтан эзгүй байгаа тохиолдолд:

    • Захирлыг Сургалтын ерөнхий менежер
    • Сургалтын ерөнхий менежерыг ахлах менежер
    • Ахлах менежерыг сургалтын менежер
    • Сургалтын менежерыг ахлах менежер
    • Нийгмийн ажилтанг сургалтын менежер
    • Бичиг хэргийн ажилтанг нярав
    • Няравыг эмч /орчны эрүүл ахуй/ орлон ажиллана.
    • Ня-бог хүн орлохгүй

       

      2.6 СЕМ, байр хариуцсан АМ,сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш болон бусад ажиллагсдыг захирал томилж, чөлөөлнө.

       

      1. Сургуулийн дотоод үйл ажиллагаа

        3.1  Захирал нь Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн тус сургуулийн дотоод үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар тушаал гаргана.

        3.2  Байгууллага нь үйл ажиллагаагаа жилээр төлөвлөж явуулна.

        3.3 Төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр тайлан гарган дүгнэж, нийт багш ажилчдын хурлаар хэлэлцүүлж, шийдвэрийн биелэлтийг ханган ажиллана.

        3.4  Ахлах менежер болон сургалтын менежерүүд, нийгмийн ажилтан,  багш нарын ажлыг улирлаар, ажилтан, ажилчдын ажлын үр дүнг  ахлах менежер, нярав сараар үнэлж, дүгнэн, хяналт тавина.

         

      2. Дотоод ажлын зохион байгуулалт, журам

4.1 Сургалт хүмүүжлийн ажлыг Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны  спортын сайдын тушаалаар батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу жил бүрийн  09 сарын 1-нээс эхлэн 4 улирлаар  явуулна

4.2 Сурагчдыг Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны спортын сайдын тушаалаар батлагдсан үнэлж,дүгнэх журмын дагуу үнэлж  дүгнэнэ.

4.3  Амралт, баяр ёслол болон шаардлага гарсан  үед 1 өдрийн хичээлийг түргэвчилсэн байдлаар хичээллүүлэх асуудлыг сургуулийн захиргаа, 2-оос дээш өдрийн хичээл зохицуулах асуудлыг төрийн захиргааны байгууллагуудтай зөвшилцөн, сургуулийн захиргаа шийднэ.

4.4  Сургууль долоо хоногт  5 өдөр 2 ээлжээр хичээллэнэ. 1-р ээлж 8.00-13.15,       2-р ээлж 13.30-18.00 хүртэл хичээллэх бөгөөд нэг цагийн хичээлийн үргэлжлэх I-II ангид 35 минут,III-YIII анги 40 минут, IX-XII анги 80 минут байх ба завсарлага 5-30  минут байна.

  1. Сургуулийн нийт багш,ажилтан, ажилчид ,сургуулийн захиралтай хөдөлмөрийн гэрээг бичгээр /хугацаатай, хугацаагүй/ байгуулна.
  2. Сурагчдад хүндэтгэн үзэх шалтгаантай тохиолдолд чөлөө олгоно. Үүнд:
  • Нэг өдрийн чөлөөг ангийн багш, 2-3 өдрийн чөлөөг сургалтын менежер, 4-7 өдрийн чөлөөг ахлах менежер олгохба 7-оос дээш өдрийн чөлөөг сургуулийн захирал олгоно.
  • Чөлөөг авахдаа сурагч ,эцэг эх, асран хамгаалагчийн хамт өргөдөл бичнэ.
  • Чөлөөг олгосон тохиолдолд чөлөөний хуудас бичиж өгөх ба чөлөөний хуудасгүй тохиолдолд чөлөөг хүчингүйд тооцно.
  • Сурагч өвдсөн буюу эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эмнэлгийн бичигтэй байна.
    1. Багш, ажилтан, ажилчдад сургалтын хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай бол чөлөө олгоно. Чөлөөг авахдаа дараах журмыг баримтална. Үүнд:
  • 1-2 цагийн чөлөөг хариуцсан сургалтын менежер,1-2 өдрийн чөлөөг ахлах менежер, 3-аас дээш өдрийн чөлөөг сургуулийн захирал олгоно.
  • Сургалтын ерөнхий менежер,ахлах менежер, сургалтын менежер, нийгмийн ажилтан, ня-бо, нярав нар чөлөө авахдаа өргөдлөө захиралд өгч шийдвэрлүүлнэ.
  • Хичээлийн жилийн явцад 1 сараас дээш хугацааны чөлөөг олгохгүй.
  • 1жилийн туршид авсан цалингүй чөлөөний хоног нь 7 ба түүнээс дээш болсон тохиолдолд ээлжийн амралтын хоногийн 3 хоног тутамд 1 хоног байхаар хасаж олгоно.
  • Багш, ажилчдад цалинтай чөлөөг хамтын гэрээнд заасны дагуу олгоно.
    1. Сургуулийн удирдлагууд , багш нар сургалтын болон үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөгөөг 8-р сарын 31-ний дотор хариуцсан удирдлагуудаар батлуулсан байна.
    2. Багш нар хичээлийг батлагдсан хуваарийн дагуу заах ба хуваарьт хичээлээ ямар нэгэн шалтгаанаар заах боломжгүй болсон тохиолдолд хичээл эхлэхээс 30 минутын өмнө сургалтын менежерт мэдэгдэнэ.

4.10 Шалтгаангүйгээр 3 хоногоос дээш хугацаагаар ажил тасалбал хөдөлмөрийн  гэрээг цуцлана.

4.11 Хугацаандаа мэдэгдээгүй тохиолдолд ямарч шалтгааныг үл тооцон тухайн өдрийн тасалсанд тооцно.

4.12 Багш, ажилчдын өвчтэй байсан хугацааны эмчийн магадлагаа болон тодорхойлолтыг шаардлагатай гэж үзвэл сургуулийн захиргаа зохих  байгууллагад хандан шалгуулж болно.

4.13 Хичээлээс хоцорсон болон дутуу орсон  минут бүрийн нийлбэр 40 минут хүрсэн тохиолдолд 1 цаг тасалснаар,  4 цаг /160 минут/ болсон тохиолдолд 1 өдрийн ажил тасалснаар тооцно.

4.14 Багш, ажилчид сурагчдын амралтаар өдөрт 8 цагаар ажиллана.

4.15 Хичээлийн цагаар багш,сурагчид ангиас гарч явах, эцэг эх бусад хүмүүстэй  уулзахыг хатуу хориглоно.

4.16  Захирлын дэргэдэх зөвлөлийн хурал болон багш ажилчдын ажил төрлийн яриаг сар бүрийн 1, 3-р долоо хоногт явуулна  

4.17  ЭУЦС-ийн нэгдсэн  багш нарын зөвлөлгөөний хурлыг жилд 2 удаа тодорхой  төлөвлөсөн асуудлаар хуралдуулж, тэмдэглэл хөтөлнө.

 

5.Тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх,хадгалах ,хамгаалах, баримт бичиг хувилах,олшруулах,албан хэрэг хөтлөх, архивын нэгж болгох

5.1 Сургуулийн тамга, тэмдгийг захирал барина.

5.2 Захирлыг эзгүй үед орлож байгаа сургалтын ерөнхий менежер тамга тэмдгийг барих ба хариуцлагыг бүрэн хүлээнэ.

5.3 Албан хэргийн хэвлэмэл хуудсыг тогтмол хэрэглэнэ.

5.4 Албан хэрэг хөтлөлтийг “Албан хэрэг хөтлөлтийн заавар”-ын дагуу хөтөлнө.

5.5 Албан бичиг, баримтыг бичиг хэргийн ажилтан шаардлагын хэмжээнд цэгцлэн  сургуулийн архивт журмын дагуу хүлээлгэн өгнө.

5.6 Сургуулийн архивыг Төрийн захиргааны байгууллага, Төрийн өмчийн болон аж ахуйн нэгж байгууллагын архивын ажлын үндсэн зааврын дагуу ажиллуулна.

5.7 Баримт бичгийг Захирлын зөвшөөрлөөр хувилж олшруулна.

5.8 Байгууллагын нууцад хамаарах тамга тэмдэг, өрөөний тулхүүр, ангийн журнал, сурагчийн хувийн хэрэг, сейфний түлхүүр болон бусад бүх баримт бичгийг ил задгай орхих бусдад шилжүүлэх албан контортоо бусдыг байрлуулах зэргийг хатуу хориглоно.

5.9 Улсын нууцын тухай хуулийг мөрдөн, байгууллагын нууцыг  ажилтан бүр чандлан хадгална.

 

6. Иргэнийг ажилд авах, ажилтныг ажлаас чөлөөлөх

  1. Иргэнийг ажилд авах
  • Сул байгаа орон тоон дээр ажилд орохыг хүссэн иргэний хүсэлтийг захирал хүлээн авч,сонгон шалгаруулалтанд оруулж, Захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн шийднэ.
  • Захирал тушаал гарган хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Хөдөлмөрийн гэрээг хуулийн дагуу хийнэ.
  • Ажилд орохыг хүссэн иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
  1. Боловсролын үнэмлэх, диплом, сертификатын баталгаажуулсан хуулбар
  2. Иргэний үнэмлэх
  3. Эрүүл мэндийн дэвтэр
  4. Нийгмийн даатгалын дэвтэр
  5. ТАХ-ын анкет
  6. Ажил байдлын тодорхойлолт
  7. 3 үеийн намтар
  8. 4х6 хэмжээтэй 3% зураг
  • Эд хөрөнгө хариуцан ажиллах ажилтантай хариуцлагын гэрээ байгуулж, хөрөнгийн баталгаа гаргуулна.
  • Хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтнаар холбогдох хууль эрх зүйн баримт бичиг болон сургуулийн бодлого чиглэл , дотоод журам, ажлын байрны тодорхойлолт зэргийг судлуулна.

6.2 Ажилтныг ажлаас чөлөөлөх

  • Ажилтныг Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлнө.
  • Ажлаас чөлөөлөгдсөн ажилтанд зохих тэтгэмж олгох эсэх асуудлыг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлэнэ.
  • Сургуулийн орчинд архи болон мансууруулах бодис хэрэглэхийг хатуу хориглоно. Зөрчил гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлана.
  • Багш, ажилтнууд ажлаас халагдсан тохиолдолд заавал тойрох хуудас зуруулна.

 

  1. Ажил амралтын цагийн горим
    1. Ажлын цаг
  2. Хамтын ба хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах,
  • Долоо хоногийн ажлын цаг нь 40 хүртэл байх бөгөөд ажлын өдрийн үргэлжлэл 8 цаг байна.
  • Багш нарын долоо хоногийн сургалтын цагийн ачаалал 19 цагаас багагүй байна.
  • Багш нар өглөө 07.45 цагт, өдөр 13.15 цагт ирсэн байх ба анги удирдсан багш нар ангиа хүлээн авч оруулах бөгөөд хичээл тарахад хүүхдүүдээ үдэж, цэвэрлэгээ хийлгэнэ.
  • Сонгон суралцах хичээл, секц, дугуйлангийн цагийн хуваарийг сургалтын менежер гаргаж, ирцийг бүртгэж хяналт тавина.
  • Ангиудын хүмүүжлийн ажилд нийгмийн ажилтан хяналт тавьж үр дүнг сар бүр дүгнэж сургалтын менежерт илтгэнэ. Үр дүнг нийгмийн ажилтан сар бүр анги удирдсан багшийн нэмэгдэл хөлсөн дээр тооцож байна.
  • Үйлчлэгчид оногдсон талбайг 07:30-08:30 цагт багтаан өдөрт 3 удаа чанартай сайн цэвэрлэх үүрэгтэй бөгөөд ирэх, явах цагаа сургуулийн жижүүр цаг бүртгэх цаашид бүртгүүлнэ.
  • Өдөр,оройн ээлжийн жижүүрүүд сургуулийн гадна болон дотор орчны эрүүл, аюулгүй байдлын талаарх мэдээллийг тогтмол тэмдэглэж, шаардлагатай асуудлыг сургуулийн удирдлага болон няравт уламжилна.
  • Ажилчид аж ахуйн эрхлэгчийн удирдлаган дор ажиллах ба аж ахуйн эрхлэгч сар бүр ажилчдын ажлын үнэлгээг сургуулийн захиргаанд бичгээр гаргаж өгөх ба энэ үнэлгээн дээр тулгуурлан ажилчдын ур чадварын нэмэгдлийг 10-25%-д багтаан олгоно.
  • Анги, сургуулийн их цэвэрлэгээг баасан гаригт хийнэ.
  • Сургуулийн орчны цэвэрлэгээг сургуулийн захиргаанаас гаргасан хуваарийн дагуу дунд, ахлах ангиуд хийнэ.
  • Дүүрэг, нийслэлийн засаг даргын тамгын газраас хуваарилсан их цэвэрлэгээнд бүх ангиуд тухайн үед гаргасан хуваарийн дагуу хийнэ.
  • Багш нарын цагийн бүртгэлийг харъяалах сургалтын менежер, ажилтан, ажилчдын цагийн бүртгэлийг аж ахуйн эрхлэгч бүртгэж сар бүрийн цагийн тооцоон дээр тооцож байна.

    Амралтын цаг

  • Ажилтны ээлжийн амралтыг захирлын гаргасан шийдвэрийн дагуу олгоно.
  • Ээлжийн амралтыг 1 жил ажилласан тохиолдолд олгоно. Нэг жилээс доош хугацаанд ажилласан тохиолдолд ээлжийн амралт олгохгүй.

     

     

  1. Багшийн ёс зүйн зарчмыг мөрдлөг болгох,

    ноцтой зөрчил, хөдөлмөрийн сахилга, гарсан зөрчилтэй

    холбогдуулан авах арга хэмжээ

    8.1   Багш бол хүүхэд залуучуудын оюуныг хөгжүүлэх авъяас билгийг нээн илрүүлэгч, тэднийг амьдарч хөдөлмөрлөх арга ухаанд сургагч, үнэнч шударга, багшийн ёс зүйг төгс эзэмшсэн, өөрийн биеэр бусдад үлгэрлэн хүмүүжүүлэгч гэдгээ хүлээн зөвшөөрч ажиллана.

  • Бүх багш, ажиллагсад зөрчил дутагдалгүй багшийн ёс зүйн зарчмыг сахин хөдөлмөрийн сахилга алдахгүй ажиллана.

    8.2  Ноцтой зөрчил гаргахгүй байх

  • Ноцтой зөрчил гэдэгт: сургуульд их хэмжээний /100.000-аас дээш төгрөгийн/ эд хөрөнгийн хохирол учруулах, сургуулийн удирдлагын ажил хэргийн нэр хүндийг гутаах, худал мэдээлэл бусдад тарааж сөрөг ухуулга хийх, үндэслэлгүй худал мэдээллийг дээд шатны аливаа байгууллагад өгөн гүтгэх, улмаар хамт олны нэр хүндийг санаатайгаар унагах зэрэг зөрчлийг ноцтой зөрчилд тооцно. /Энэ нь бодитойгоор нотлогдсон тохиолдолд/
  • Ноцтой зөрчил гаргасан багш ажиллагсдыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан хөдөлмөрийн гэрээг шууд цуцална.
    1. Ёс зүйн зөрчилд дараах зөрчлийг тооцно. Үүнд:

      Ажил мэргэжлийн зөв шаардлагыг мушгин гуйвуулах, хүлээж авахгүй хэрэлдэх, хэл амаар доромжлох зүй бусаар харьцах

      Хэвлэл мэдээлэл бусад хэрэгслээр худал мэдээлэл сенсаци цацах

      Сурагчидтай зүй бусаар харьцах /биед гэмтэл учирхаар зодож занчих, элдэв хараалын үгээр хамт олныг гутаан доромжлох/

      Сурагчдыг эцэг эх, хамт олны өмнө буюу бусдын дэргэд гутаан доромжилж нэр хүндэд нь халдах

      Шашины болон улс төрийн ухуулга хийх

      Сурагчид, эцэг эхээс шан харамж авах

      Шаардлагагүй мөнгө төгрөгийг албан шахалтаар эцэг эхээс нэхэх

      Хувийн зорилгоор ашиглаж, сурагчдыг хичээл таслуулах

      Худал хэлж бусдыг залилах

      Ажлын байранд дарамт учруулах

      Хамт олны зөвшөөрөлгүйгээр хамт олныг төлөөлөн ярих, бусадтай харьцах

      Хутган үймүүлэх, хэл амаар доромжлох, хэрүүл маргаан үүсгэх, хууран мэхлэх, дарамтлах, тулган шаардах зэрэг ёс суртахууны доголдол гаргасан багш ажиллагсдын асуудлыг шаардлагатай бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ. Хуулийн байгууллагаар шийдүүлэх шаардлагагүй тохиолдолд Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийтгэл ноогдуулна.

      б.Хөдөлмөрийн сахилга зөрчсөнд дараах зүйлүүдийг тооцно.

      Ажил таслах

      Багшийн хөдөлмөрийг үнэлэх ажлаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зайлсхийх

      Үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэхгүй байх

      Өөрөө хулгай хийх болон бусдад хулгай хийх нөхцөл боломжийг бүрдүүлж өгөх

      Сургуулийн захиргааны зөвшөөрөлгүйгээр сургуулийн эд хогшлыг гадагш дур мэдэн зөөх, бусдад ашиглуулах, хувьдаа ашиглах

      Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдах

      в.Ёс зүйн болон хөдөлмөрийн сахилга алдсан багш ажиллагсдыг Захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулинд заасны дагуу дор дурдсан сахилгын шийтгэлийг ноогдуулна.

      А. Сануулах

      Б. Цалин хөлсийг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах

      В. Хөдөлмөрийн гэрээ цуцлах

      а.Гаргасан зөрчил ноцтой байж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоос бусад тохиолдолд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэл оногдуулна.

      Аман сануулга: Энэ нь багш ажилтны ажил үүргийн гүйцэтгэл, ажилд хандах хандлага, биеэ авч яваа байдлын талаар сэтгэл хангалуун бус байгаагаа удирдах ажилтан тухайн ажилтантай биечлэн уулзаж сануулан зөвлөгөө өгөх ярилцлага юм. Удирдах ажилтан нь ажилтандаа алдаа дутагдлаа хэрхэн засч залруулах талаар зөвлөгөө өгнө. Удирдах ажилтан нь энэхүү аман сануулгын ярилцлагын талаар тэмдэглэл хөтөлнө. Аман сануулгыг багш нарт захирал, тэнхэмийн эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, ажилчдад нягтлан бодогч өгнө.

      Бичгээр өгөх эхний сануулга: Алдаа дутагдлаа засаж залруулахыг амаар сануулсаар байтал тодорхой үр дүн гарахгүй байгаа, мөн гаргасан зөрчил нь бичгээр сануулга авахад ноцтой бол тухайн ажилтандаа бичгээр эхний сануулгыг өгнө. Сануулгын хуулбарыг багш, ажилтны хувийн хэрэгт хавсаргана. Тухайн багш, ажилтан 1 жилийн дотор дахин зөрчил гаргахгүй бол өгсөн сануулгыг хүчингүйд тооцно. Бичгээр өгөх эхний сануулга авсан хүнийг сарын үндсэн цалингийн 20 хувиар 1 удаа бууруулах арга хэмжээ авна.

      Бичгээр өгөх хоёр дахь сануулга: Амаар болон бичгээр сануулга өгсний дараа тодорхой үр дүн гарахгүй байгаа болон ажилтны алдаа дутагдал улам хүндэрсэн тохиолдолд бичгээр 2 дахь сануулгыг зөвхөн хариуцсан сургалтын менежер өгнө. Хуулбарыг хувийн хэрэгт хавсаргана. 2 удаа бичгээр санал авсны дараа дахин зөрчил гаргавал сургуулийн захиргаа хөдөлмөрийн гэрээг цуцална. Бичгээр өгөх сануулгыг зөрчилийн шинжээс хамаарч 2-3 сарын турш цалингийн 20 хүртэлх хувиар бууруулах арга хэмжээтэй хавсарч хэрэглэнэ.

      б.Сахилгын зөрчил гаргасан сурагчдыг ангийн хамт олны хурал, сурагчдын зөвлөлийн хурал, Багш нарын зөвлөлийн хурлаар шат дараалан авч хэлэлцэх ба багш нарын зөвлөлийн хурлын шийдвэрийг сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна.

      в. Баяр ёслолыг тэмдэглэх болон аялал зугаалгаар явахад хамт олноороо бүрэн оролцоно.

      г. Баяр ёслолыг зориулалтын газар тэмдэглэх ба үргэлжлүүлэн сургууль дээр ирж тэмдэглэхийг хатуу хориглоно.

      д. Мэргэжлийн багшлах боловсон хүчний орон тооны илүүдэлтэй нөхцөлд тухайн мэргэжлээр ажиллаж буй бүх багш нарын дунд сонгон шалгаруулалт хийж сонгон авна.

       

хөдөлмөрийн маргаан таслах тухай

9.1.1 Сургуулийн захиргаа, хамт олны төлөөлөл болгон ҮЭ-ийн хорооны    гишүүдийн төлөөлөгчидтэй хамтын гэрээ байгуулна.

9.1.2Хамтын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, хагас жил тутамд      биелэлтийг хэлэлцэн дүгнэнэ.

9.1.3  Хамтын гэрээ байгуулахдаа сургуулийн захиргааны төлөөлөл, хамт олны төлөөллүүд хурал болохоос 7 хоногийн өмнө саналаа солилцон хоног өдрөө товлон хоёр талаас тэнцүү тооны гишүүдтэйгээр хуралдан хамтын гэрээнд оруулах асуудлыг шийднэ.

9.1.4  Хөдөлмөрийн гэрээг багш ажиллагсад сургуулийн захиргаатай бичгээр, нэг жилийн хугацаатай Хөдөлмөрийн хуулийн дагуу харилцан тохиролцож байгуулна.

9.1.5  Хөдөлмөрийн гэрээг захиргааны болон ажиллагсдын санаачилгаар цуцлаж болно.

9.2.Дор дурдсан нөхцөлд захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж болно.

9.2.1 Ноцтой зөрчил гаргасан бол Захирлын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэн

9.2.2  Ёс зүйн зарчмыг болон хөдөлмөрийн сахилгыг зөрчсөн байдлыг Захирлын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцэн гаргасан шийдвэрийг үндэслэн

9.2.3 Багшийн ажлыг үнэлж дүгнэхэд 2 удаа хангалтгүй үнэлгээтэй дүгнэгдсэн бол

9.2.4 Ажлын байрны тодорхойлолтод  заасан ерөнхий шаардлагыг хангаагүй тохиолдолд

9.2.5   Тэтгэврийн насанд хүрсэн тохиолдолд

9.2.6   Орон тооны цомхтгол хийсэн тохиолдолд

9.2.7  Хөдөлмөрийн гэрээ цуцлах захирлын тушаал гарсан тохиолдолд ажил хүлээлцэх комисс томилогдон ажлыг хүлээлцүүлж эд хөрөнгийн тооцоог хийнэ.

9.2.8   Хамт олны дунд маргаантай асуудал гарвал сургуулийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан асуудлаа шийдвэрлүүлнэ.

 

10.  Нийгмийн хамгааллын талаар

10.1  Багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд сургуулийн захиргаанаас өөрийн нөөц боломжийн хэрээр хамтын гэрээнд үаасан үүргээ биелүүлнэ.

10.2 Багш, ажиллагсдад сургуулийн захиргаанаас дараах байдлаар буцалтгүй тусламж урамшуулал олгоно.

А. ЭУЦС-ийн захиргаанаас:

  1. Төрийн шагнал одон медаль хүртэхэд 100,000 төгрөгийн урамшуулал олгоно.
  2. Өөрийн хурим, гэр  бүлийн найранд /үс авах, байрны г.м/ -100,000 төгрөг олгоно.
  3. Тэтгэвэрт гарч байгаа багшид дурсгалын зүйл өгнө.
  4. Ажилтан өөрөө нас барвал 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох ба ажилтан тус бүр 10,000 төгрөг буянд хандивлана./тухайн хичээлийн байр ,тэнхим  өөрчлөн зохицуулж болно/.
  5. Төрсөн  аав ээж, хадам аав ээж, төрсөн үр хүүхэд, гэр бүлийн хүн нь нас барвал 100,000 төгрөгийн буцалтгүй тэтгэмж олгоно.
  6. Үндсэн ам бүлийн гишүүн (төрсөн аав ээж, хадам аав ээж,хань үр хүүхэд) нас барвал ажлын 5 хоног хүртэл цалинтай чөлөөг олгоно. Бусад тохиолдолд цалингүй чөлөө олгоно.

 

Б. Хичээлийн байрууд зохион байгуулах:

  1. Төрийн одон медаль хүртсэн багш, ажилчдад багш 5000 төгрөг, ажилчид 3000 төгрөг хураан, зохион байгуулна.
  2. Засгийн газрын шагнал “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулахад  багш ажилчид 3000 төгрөг хураан зохион байгуулна.
  3. Багш ажилчдын төрсөн аав, ээж, хадам аав, ээж, хань, үр хүүхэд нас барсан тохиолдолд 10000 төгрөг төрсөн ах дүү нас барсан тохиолдолд 5000 төгрөгийг хураана.
  4. Хүүхэд төрүүлсэн багш ажилчдад 5000 төгрөг хураан зохион байгуулна.
  5. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн  тохиолдолд тэнхим зохион байгуулна.
  6. Ахмад багш, ажилтан нас барсан тохиолдолд 5000 төгрөг хураан зохион байгуулна.

7. Онцгой тохиолдолд багш нар 10000 төгрөг, ажилчид 5000 төгрөг хурааж  зохион байгуулна.Үүнд: (3 сараас дээш хугацаагаар хүндээр өвдөн хэвтэн эмчлүүлж байгаа, амь насны заалттай хүнд өвчний оноштой ажиллаж байгаа ажилтан, эхнэр нөхөр төрсөн үр хүүхэд, орон гэр нь гал түймэр болон байгалийн гамшигт өртсөн)

ДОТООД ЖУРАМЗГ-Н ТОГТООЛ ЖУРАМ
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 37
Энэ 7 хоногт 80
Энэ сард 87
Нийт зочилсон 1243

 Утас

Гар утас : 11-361006
Email : ub.erdmiinundraa.edu.mn

 Хаяг

Улаанбаатар Баянгол, 8-р хороо Эрдмийн ундраа цогцолбор сургууль
Нийслэлийн Ерөнхий Боловсролын Эрдмийн Ундраа Цогцолбор сургууль | e-School.mn 2016 он.       Хөгжүүлсэн: Cloudnetwork LLC